“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Алдарт эх” 1,2-р одонг Сумын ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.Одон гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Л.Нямдорж, Засаг дарга П.Батбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр нар гардуулан өгч халуун баяр хүргэлээ.Сумын хэмжээнд Алдарт эхийн 1-р одонгоор 1, Алдарт эхийн 2-р одонгоор 8, нийт 9 ээж одонгоо гардан авлаа.
Монголын үрс маш олон болтугай. Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан одонтой ээжүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, гэр бүлд аз жаргал хүсье
Tweet