Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 115
Эрхэм хүндэт Орхонтуулчуудаа, эрхэм хүндэт наадамчидаа Эр бяраараа эзэн нь байж эрмэг хурдаараа тод магнай байж эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, баяр цэнгэлийн манлай эрийн гурван наадамдаа хотол олноороо сайхан наадаарай.
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж Монгол наадам эхэллээ....
Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 , Ардын хувьсгалын 100,101, Орхонтуул сум үүсэн байгуулагдсаны 90, 91 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.
Төр түвшин байж, түмэн олон минь амгалан байх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ