Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 181
Өнөөдөр буюу 2022.10.07-ний өдөр Сумын Засаг даргын ивээл дор “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг Сумын ЗДТГ-ын газраас зохион байгууллаа. Баярын хурлыг нээн ИТХ-ын дарга Л.Нямдорж, Засаг дарга П.Батбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр, Ахмадын хорооны дарга Д.Пунцагмаа нар үг хэлж, Соёлын төвийн хамт олноос бэлтгэсэн хүндэтгэлийн концерт боллоо.
Баярын арга хэмжээний үеэр:
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль"-иар Т.Үржүүл, Д.Балган
- Аймгийн Засаг даргын” Жуух бичиг”-ээр Ч.Даваа, Б.Миеэ
- Сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Б.Цэрэндэжид, Д.Намжилмаа
- Ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр Б.Оюунтуяа, Н.Цэндмаа, Н.Наранцэцэг нар тус тус шагнагдаж, Караоке тэмцээн зохион байгуулагдан 1-р байр П.Оюунтуяа ахлагчтай баг хамт олон , 2-р байр Ё.Оюун-Эрдэнэ, 3-р байр Т.Мөнхтуяа нар тус тус шалгарлаа.
Энэхүү баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.
Орхонтуул ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ