Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Малчдын зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 810

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн салбарын бодлого, зорилтын хүрээнд тусгагдсан ажлуудын нэг болох "Малчдын анхдугаар зөвлөгөөн"-ийг 2017.02.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд "Сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтын талаар сумын Засаг дарга П.Батбаатар илтгэл тавилаа.
Мөн ЗДТГ-н дарга Ш.Өнөрбаяр "Хорио цээрийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний товч мэдээлэл,
- аймгийн ХХААГ-н Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Ариунтөгс “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчдын анхаарах асуудлын талаар мэдээлэл,
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн асуудал хариуцсан Ахлах төлөөлөгч н.Наран, Сум дундын Цагдаагийн тасгийн Эрүүгийн төлөөлөгч Ахлах дэслэгч С.Баасандорж нар "Орхонтуул сумын Малын хулгайн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлууд, малчид, мал бүхий иргэдийн үүрэг, оролцоо” мэдээлэл
-Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Ахлах прокурор н.Батсүх "шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл"
-Сумын Цаг уурын станцын ахлах техникч Б.Дуламсүрэн "2017 оны цаг агаарын ерөнхий төлөв байдал"
- Мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн мэдээлэл сонсож асуулт, хариулт, санал дүгнэлтээ гарган сумын "Малчдын зөвлөлийн ажиллах журам"-н төслийг хэлэлцэж малчдын саналаар 9 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгууллаа.
Сумын Малчдын зөвлөлийн даргаар 1-р багийн малчин Т.Гэрэлхүү, нарийн бичгийн даргаар 3-р багийн малчин Ж.Чимэдрэгзэн, гишүүдэд 1-р багийн малчин Б.Чинтөгс,П.Санж, 2-р багийн малчин Н.Пүрэвдорж, Х.Батсүх, Д.Цогбадрах, 3-р багийн малчин Б.Энхтөр, М.Энхболд нарын баг тус бүрээс 3 малчны төлөөлөл бүхий зөвлөл байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ