Жижиг зээлийг ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх, зорилгоор малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдэд олгох юм.
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА: 36 САР
ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ:
Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг,

Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг,

Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад 50 сая хүртэл төгрөгийн хэмжээтэй
Орон нутагт Төрийн банкаар жилийн 4,4 хувийн хүүтэйгээр олгоно