Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 216
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-361 дугаар тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсны дагуу төслийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 2023 оын 03 дугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
  • Зээлийн хугацаа 60 хүртэл сар байна.
  • Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь
  • Зээлийн дээд хэмжээ 50 хүртэл сая төгрөг
  • Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлөрөөс чөлөөлж болно.
  • Сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсхүл улирал бүр тэнцүү байна.
ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР, ЧИГЛЭЛ:
1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, фермер
2.Ахуйн үйлчилгээ
3. Жижиг дунд үйлдвэрлэл
4.Хогны менежментийг сайжруулах
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРШОО, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  • Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
  • Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх
  • Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
  • Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх шаардлагатай ба тухай суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх
ЖУРМЫН 6.3-Т ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХОРШОО, ЖДҮҮЭ, ИРГЭНИЙ БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА.
  • Суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
  • Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
  • Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
  • Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх
  • Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
  • Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх
  • Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх
  • Хоршооны гишүүдийн оролцоог тусгах
ТӨСӨЛД ХАВСАРГАХ МАТЕРИАЛУУД:
  • Зээлдэгчийн анкет
  • Зээл олгохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо
  • Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо)
  • Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
  • Иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  • Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар
Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /Иргэний хувьд хамаарахгүй/
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт /Иргэний хувьд хамаарахгүй/
  • Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт /Иргэний хувьд хамаарахгүй/
  • Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  • Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт
  • Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл
  • Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа
  • Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ, иргэн бүрэн хариуцна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ
утас: 99207011

Сүүлд нэмэгдсэн мэдээ