Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

АЛДАРТ ЭХИЙН 1,2 ДУГААР ОДОН, ДАРХАН БЭР, УРАН БЭР ОДОН ТЭМДЭГИЙГ ГАРДУУЛЛАА.

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 48
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Алдарт эх” 1, 2-р одон болон Дархан бэр, Уран бэр одон тэмдэгийг Сумын ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр буюу 2023.06.15-ны өдөр гардууллаа.
Одон гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Л.Гантулга, Засаг даргын орлогч П.Отгонбаяр, ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Саруулбаясах, 2-р багийн Засаг дарга О.Наранбат, 3-р багийн Засаг дарга Д.Наранбаатар нар гардуулан өгч халуун баяр хүргэлээ.
Сумын хэмжээнд Алдарт эхийн 1-р одонгоор 2, Алдарт эхийн 2-р одонгоор 7, Дархан бэр 3, Уран бэр 1 ээж одонгоо гардан авлаа.
Монголын үрс маш олон болтугай. Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан одонтой ээжүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, гэр бүлд аз жаргал хүсье
ОРХОНТУУЛ ЗДТГ
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ