Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯН

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 129
Орхонтуул суманд тус арга хэмжээ 2023.06.20-ны өдөр зохион байгуулагдана.
Монгол Улсын хэмжээнд Соёлын яамнаас зохион байгуулж буй "СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023" аянд нутгийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоорой. Энэ өдөр:
Циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт
Boss off boss уран сайхны кино
Соён гэгээрүүлэх илтгэл
Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр “Монголчуудын ойрхи үеийн түүхийн ололт амжилт, хэтийн төлөв” сэдвээр иргэдэд илтгэл тавих ба боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бяцхан Палеонтологич” “Амьтдын мөр” сэдэвт боловсролын хөтөлбөр явуулна.
ҮЗЭСГЭЛЭН
Байгалийн түүхийн музейн “Байгалийг ойроос” Монгол орны байгаль, зэрлэг ан амьтдын гэрэл зургийн үзэсгэлэн
“Байгаль бидний гэр” гар зургийн үзэсгэлэн
Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын 80 орчим шилдэг гар зургийн үзэсгэлэнг толилуулна.
“Байгалийг ойроос” нүүдлийн бэсрэг үзэсгэлэн
Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй үзэсгэлэнгүүдээ дэглэн үзүүлнэ.
Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Oрхонтуул сумын СОЁЛЫН ТӨВ

Сүүлд нэмэгдсэн мэдээ