Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сумын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1270

        Сэлэнгэ аймгийн Орхонтуул "Сумын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн албан ёсоор нээлтээ хийлээ. Тэмцээнийг сумын Засаг дарга П.Батбаатар нээж үг хэлэн тамирчдад спортын амжилт хүслээ. Сумын аварга шалгаруулах тэмцээний 6 төрөлд давхардсан тоогоор 160 гаруй баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээний үеэр Улс болон аймаг, бүсийн тэмцээнд  Орхонтуул сумаас оролцох Шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн хувцсыг Орхонтуул сумын уугуул Ё.Батбаяр хандивласан байна. Сумын шигшээ багийн тамирчдад бэлтгэлийн хувцас хандивласан уугуул иргэн Ё.Батбаяртаа нийт баг, тамирчид, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.Тэмцээн өнөөдөр Гар бөмбөг, теннис, шатрын төрлүүдээр үргэлжилнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ