Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Соёлч өрх шалгаруулна

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1097

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОНТУУЛ СУМЫН

“СОЁЛЧ ӨРХ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2017.04.11                                                                                                                              Баянцогт

 

Нэг. Нийтлэг үндэслэл:

 

1.1  Өнөөгийн байдал:

 

Тус сум нь нийт 1008 өрхтэй. Үүнээс: Шар-Усны 1-р баг 468, Баянцогт 2-р баг 368, Хонгор-Овоо 3-р баг 172 өрхтэй. Амьдарч буй байршлаар нь авч үзвэл:

*      Орон сууцны хороололд-158

*      Гэр хороололд-443

*      Хөдөө-407 өрх амьдарч байна.

1.2  Журмыг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

 

Сумын Нутгийн захиргааны байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд:

ü  Сум орон нутгийнхаа ирээдүй болсон өрх, гэр бүлүүдийнхээ ажиллаж амьдрах орчны тохижилтыг сайжруулах,

ü  Одоогийн байгаа орон сууцнуудын барилга байгууламж, хөдөө, гэр хорооллын хашаа, гаднах үзэмжийг сайжруулах

ü   Иргэдээ аюулгүй цэвэр орчинд амьдруулах,

ü  Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа хүн малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор  “Соёлч өрх” журмыг боловсруулан хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлага урган гарч байна.

Хоёр. Энэхүү журмын зорилго:

 

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.24  зорилтыг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн идэвхтэй оролцоог дээшлүүлэх замаар амьдарч буй орчин тойрноо цэвэр, эрүүл аюулгүй, өнгө үзэмжтэй байлгахад иргэдийг идэвхжүүлэх сумын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулахад энэхүү журмын зорилго оршино.

 

Гурав. “Соёлч өрх” шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

3.1.           “Соёлч өрх”-ийг Гэр хороолол, Хөдөөний өрхүүдээр ангилан жил бүр шалгаруулна. Харин орон сууц хорооллын хувьд орцоор нь шалгаруулах журам баримтална.

3.2.        Гэр хорооллын өрхүүдэд тавигдах шаардлагууд:

3.2.1     Өөрийн хашааны 20%-оос доошгүй хувьд ногоон орчин бүрдүүлсэн байх

3.2.2     Хашааны гэрэлтүүлэг, хаягжилт, шуудангийн хайрцагтай байх

3.2.3     Хашаандаа эрүүл ахуйн ил нойлын стандарт хангасан нойл, муу усны нүхтэй байх, түүнийгээ сард 1 удаа ариутгаж хэвшсэн байх

3.2.4 Хашааны ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцсон байх

3.2.4     Хашаагаа жигд /оохордож/ өнгө үзэмжтэй болгосон байх

3.2.6 Гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур/-аа гэрчилгээжүүлж, уяж малладаг, мал эмнэлэгийн үйлчилгээнд хамруулан ИТХ-аар батлуулсан хураамжийг төлсөн  байх

3.2.7    ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

3.2.8    Мал сүрэг өвчин эмгэггүй байх

3.3     Хөдөөгийн өрхүүдэд тавигдах шаардлагууд:

3.3.1.Өвөлжөө хаваржааны орчмоо тохижуулж, хөрзөнгөө хаврын улиралд ховхолж, ариутгал халдваргүйтгэл хийсэн байх

  3.3.2 Худаг булгийн эхийг хамгаалж тохижуулан, горхи, голын голдиргын орчмын хогийг цэвэрлэж бохирдолгүй болгосон байх

3.3.3    Зуслан, намаржааны газраа сар бүр тогтмол цэвэрлэдэг байх

3.3.4    Гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур/-аа гэрчилгээжүүлж, уяж малладаг, мал эмнэлэгийн үйлчилгээнд хамруулан ИТХ-аар батлуулсан хураамжийг төлсөн  байх,

3.3.5 ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

3.3.6    Мал сүрэг өвчин эмгэггүй байх

3.3.7    Ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцсон байх

  3.4. Орон сууц хорооллын өрхүүдэд тавигдах шаардлагууд:

3.4.1. Орцны бүх өрх, айл хаалганы дугаар /номер/-той байх

3.4.2. Айл өрх бүр нь гэрийн хаалга хонхтой байх

3.4.3. Шуудангийн хайрцагтай байх

3.4.4. Орцны дотор болон гадна  хаалгатай байх

3.4.5. Орцны дотор болон гадна гэрэл, гэрэлтүүлэгтэй байх

3.4.6. Орцны шат бариул, хана таазыг засаж өнгө  үзэмжийг дээшлүүлэн доторх тохижилтыг сайжруулсан байх

3.4.7. Орцны ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд нэг ажил санаачлан хэвшүүлсэн байх

3.4.8. Байрны гадна талын өнгө үзэмжийг сайжруулсан байх

3.4.9. ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

Дөрөв. Шалгуурт оролцогчдын бүрдүүлэх материалууд:

 

1. Багийн Засаг даргын тодорхойлолт

2. Өрхийн тэргүүний цахим үнэмлэхний хуулбар

3.Тухайн жилд хийж хэрэгжүүлж хэвшил болгосон ажил түүнийг нотлох баримт материал, тайланг зурагжуулж ирүүлнэ.

Тав: Урамшуулах ажлын зохион байгуулалт

5.1 Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу материалыг бүрдүүлж жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор тухай багийн Засаг дарга нар ЗДТГ-н Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнд өгөх ба шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй болно.

5.2 Сумын Засаг Даргын зөвлөлийн хурлаар ирүүлсэн материалыг хянан үзэж шаардлагатай бол газар дээр нь танилцсаны үндсэн дээр шалгаруулж  шийдвэр гаргуулна.

5.3 Оны Шилдэг “Соёлч өрх”-үүдийн шагналыг жил бүр “Шинэ жилийн баяр”-ын үеэр гардуулна.

 

Зургаа: Урамшуулалын хэлбэр

6.1 Орон сууц, гэр хороолол, хөдөөгийн өрхүүдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан “Соёлч өрх, орц”-ыг тус тус Сумын Засаг даргын батламжилсан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

6.2 Оны Шилдэг “Соёлч өрх, орц”-ын талаарх мэдээллийг Орхонтуул сум, Рашаант тосгоны вэб сайт, “Орхонтуулын ЗДТГ” фасебоок хаяг болон “Орхонтуулын мэдээ” сонинд нийтэлж олон нийтэд мэдээлнэ.

6.3  Шилдэг “Соёлч өрх”-үүдийн гэр бүлийн зураг Соёлч орцын бүх өрхүүдийн нэгдсэн байдлаар даруулсан зургийг “Хүндэт самбар”-т жилийн турш байрлуулна.

6.4. Энэ журмын дагуу олгох урамшуулалттай холбогдсон зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргана.

 

 

 

-----оОо-----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ