Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2 багт мал угаалгын ванн баригдаж байна

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1798


Малын халдварт өвчин гарч болзошгүй байгаа энэ цаг үед тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн дээрх 2 багт хийгдэж байгаа Мал угаалгын ванн барих ажлыг Баянцогт 2-р багийн иргэн Д.Баттөгс Засаг дарга П.Батбаатартай Гэрээ байгуулан гүйцэтгэж байна. 
Баянцогт 2-р багийн малчдад зориулан Худгийн сүүлд, Хонгор-Овоо 3-р багийн малчдад зориулж Өлзийт нугыг сонгон барьж байгаа мал угаалгын ванн барих ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.

2017.08.18-ны өдөр сумын Засаг даргын орлогч П.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажлын явцтай танилцахаар очиход Өлзийт нугад баригдаж байгаа мал угаалгын ванныг ашиглалтанд хүлээн аваагүй байхад ойр хавьд нь нутаглаж буй малчид адуу малаа хашиж хаалга үүдийг нь эвдэж хэмхэлсэн байдалтай байлаа. Тус багийн нийт малчид зөвхөн мал угаах, тарилга хийх үед л ашиглах зориулалттай гэдгийг малчид анхаарах нь зүйтэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ