Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сумын хэмжээнд өвөлжөөний газрын тооллого хийгдэж байна.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 553

        Сумын хэмжээнд өвөлжөөний газрын тооллого хийгдэж байна. Өвөлжөөний тооллогын ажлын хүрээнд дараах зөрчил дутагдлууд илэрч байна. Үүнд: малчид мал бүхий иргэд тухайн өвөлжөөний газартаа тодорхой хугацаагаар амьдарч байгаа хэдий ч эзэмшлийн гэрчилгээг одоог хүртэл гаргуулан аваагүй, мөн дураараа өөр газар шилжүүлэн зөөвөрлөж өвөлжөө барих, тариалангийн талбайн ойр, ялангуяа Шар-Ус 1-р багийн нутаг Цагаан тохойн орчимд голын дагуу хадлангийн талбай дээр болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барих зөрчил гарч байна. Иймд дээрх зөрчил дутагдлыг арилгах зорилгоор өвөлжөөг буулгаж бэлчээр хадлангийн талбайг чөлөөлөх талаар зөрчил гаргасан иргэдэд хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна. Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагын дагуу зөрчлөө арилгаагүй малчдын өвөлжөө хаваржааг албадан буулгаж бэлчээр хадлангийн талбайг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ