Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид торгууль, нөхөн төлбөр ногдууллаа

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 679

           Тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Өгөөж Баян хангай” ХХК, “Флинкмонголиа” ХХК болон зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглалт явуулж байгаа иргэн О.Өсөхбаяр нарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын ажлын явцад Өгөөж Баян хангай” ХХК нь хууль дүрэм журам, стандартын дагуу олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Харин “Флинкмонголиа” ХХК болон иргэн О.Өсөхбаяр нар нь хууль дүрэм журам зөрчин зохих зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагааг удаа дараа явуулсан зөрчил гаргасан ба орон нутгийн зүгээс тухай бүрд нь үйл ажиллагааг зогсоож лацдан техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна. Зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжид торгууль нөхөн төлбөр ногдуулан аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаа болон мөрдөн байцаах газрын байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэст холбогдох материалуудыг хүргүүлэн техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгон  албадан гаргаж үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ