Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 663

           Аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Баруунбүрэн сумтай түлшний мод бэлтгэх гэрээ байгуулагдсан ба түймрийн аюулын хуурайшилтын зэрэг буурч ой нээгдсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд түлшний модоо ой хаах хүртэлх хугацаанд бэлдэхийг мэдэгдэж байна.

         Мод бэлтгэлийн ажилд гарахдаа: Сумаас ямар нэгэн бичиг тодорхойлолт авахгүй харин тухайн иргэн зөвхөн Орхонтуул сумын иргэн мөн гэснийг тодорхойлох иргэний үнэмлэхтэйгээ очиж мод бэлтгэх эрхтэй болно.

Түлээний 1 м3 модны үнэ- 2280 төгрөг
Түлээ бэлтгэх эрхийн бичигний үнэ-1000 төгрөг
Тэмдэгтийн хураамж- 1500 төгрөг
Талбай тусгаарлалтын үнэ 1м3 нь 1110 төгрөг болно.

Жич: Зохих зөвшөөрөлгүй болон хэмжээнээс хэтрүүлсэн, нойтон мод бэлтгэсэн, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хоёр сумын Засаг дарга нарын байгуулсан гэрээ цуцлагдах болохыг анхааруулъя.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ