Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны сонгон шалгаруулалт явагдана

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 426

Сумын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2016 оны тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтанд оюутан залуус та бүхнийг урьж байна.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн болзол шаардлагыг хангасан оюутан бүр материалаа ирүүлэх боломжтой бөгөөд 10-р сарын 01-ний өдрийг хүртэл сумын Засаг даргын Тамгын газар дээр хүлээн авч байна. 
Хөтөлбөрийн доор дурдсан болзол шаардлагыг хамгийн их хангасан оюутанд сургалтыг төлбөрийн тэтгэлэг олгоно.

Шалгуур үзүүлэлтүүд:

 Тухайн сургуулийнхаа сургалтын албаар баталгаажуулсан сургалтын тодорхойлолт
 Уралдаан тэмцээний өргөмжлөл, гэрчилгээний эх хувь
 Иргэний үнэмлэхний хуулбар /баталгаажуулсан байх/
 Өргөдөл 
 Нийгэм олон нийтийн ажилд манлайлагч гэдгийг нотолсон сургуулийн захирлын тодорхойлолт
 Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөөс суралцагч оюутнуудын хувьд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны дүгнэлт, баг хорооны Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтны тодорхойлолт 
 ЕБС-иудын 11-р анги төгсөж буй сурагчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцож элсэн орсон сургуулийн томилолт, батламж, эрхийн бичгийн хуулбар /баталгаажуулсан байх/, болон элсэлтийн шалгалт зохион байгуулсан аймгийн комиссын дүгнэлт эх хувиараа байх

Дэлгэрэнгүй мэдээллийг 88129686 утсаар лавлана уу.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ