Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

''Тарнийн арцад уул '' ХХК-нь энэ ондоо багтаан Рашаант тосгоны Соёлын төв, Захирагчийн албаны барилгын ажлыг гүйцээж ашиглалтанд оруулахаар ажлаа эхлүүлээд байна .

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 528

                      Рашаант тосгоны Соёлын төв, Захирагчийн албаны барилгын ажлыг гүйцээж энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Аймгийн ИТХ-ийн 2009 оны 32 тоот тогтоолоор тус сумын Шар-Ус 1-р баг нь Рашаант нэртэй тосгон болж, 2010 оны эхнээс тус тосгон нь 8 орон тоотойгоор ажиллаж, иргэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүртэх нөхцөл бололцоотойгоор 100 % хангагдсан билээ.Рашаант тосгоны иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв,Захирагчийн ажлын албаны  конторын хамт баригдахаар шийдвэрлэгдэн гүйцэтгэгчээр ''Тарнийн арцад уул '' ХХК шалгаран ажлаа эхэлж, 70 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр санхүүжилтээс шалтгаалан барилгын ажил нь зогссон юм. 2013 оноос хойш уг барилгын ажлыг гүйцээж ашиглалтанд оруулахаар орон нутгийн удирдлагуудаас жил бүр шат шатны байгууллагуудын хаалгыг татаж удаа дараа албан бичиг илгээн хөөцөлдөж ажилласны дүнд санхүүжилтын асуудал шийдвэрлэгдэж барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж эхлээд байгаа бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна . 

Сүүлд нэмэгдсэн мэдээ