Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Отор нүүдлээр орж ирсэн малчдын өвөлжөөг албадан буулгаж бэлчээр чөлөөлүүлсэн байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 886

Сумын Засаг даргын 2017оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/135 тоот захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд гарч өвчний гаралт буурахгүй байгаа тул бусад аймаг, сумдаас амьд мал, амьтан оруулж ирэх, мал, амьтны шилжилт хөдөлгөөний тодорхойгүй хугацаагаар хориглосон . Иимээс малчид, иргэд ,аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд : зэргэлдээх аймаг , сумдаас отроор орж ирж байгаа амьтныг оруулахгүй байх талаар бидэнтэй  хамтран ажиллахыг хүсч байна .  Уг захирамжийн дагуу Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 09-10 -ны өдрүүдэд тус сумын Хоньч , Хужирт , Өвөр нарийн гэх газруудаар хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй ирж отор нүүдэл хийсэн малчдад Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч өвөлжөөг буулган 5 иргэн , 1 аж ахуй нэгж байгууллагын 3000 гаруй мал байсныг албадан гарган бэлчээр чөлөөлүүлсэн байна .    

 

  

Сүүлд нэмэгдсэн мэдээ