Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МАЛЧДЫН ХОТОНД ХҮРЧ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 500

           Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрч малчид, иргэд, төр, төсвийн байгууллагууд энэ өвөл, хаврыг хохирол багатай даван туулахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Энэ сарын 30-31-ний өдрүүдэд сумын ИТХ-н дарга М.Цогбаяр, Засаг дарга П.Батбаатар, Засаг даргын орлогч П.Отгонбаяр, ЗДТГ-н дарга Ш.Өнөрбаяр нар болон бусад холбогдох мэргэжилтнүүд бүхий 4 ажлын хэсэг гарч төрийн үйлчилгээ авч чадахүй байгаа малчдын хотонд очиж санал хүсэлтийг нь сонсож, Сайн санааны аяны хүрээнд цугласан эд зүйлийг түгээж, малчдын сэтгэл санааг дэмжих, цаг үеийн мэдээлэл өгч сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт, үр дүн сурталчилах ажил хийгдэж байна.

 

   

 

  

 2017 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 17 удаа цас орж сумын нутаг бүхэлдээ цасан бүрхүүл тогтож Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр цагаан зудтай байна. Сумын нутаг бүхэлдээ цасан бүрхүүл тогтсон. Цасны хамгийн өндөр нь хээр талдаа 50-55см, ууландаа 45-50см, гуу жалгандаа 120-180см хүрч хунгарласан. Дөрвөн зүгийн нийт цасан бүрхүүлийн дундаж нь 29 см, дундаж нягт нь 0,29гр/см3  байна. Хөрийн зузаан янз бүр, салхилж шуурсан хэсэгтээ 17-21см хөртэй, цасан доороо өвсгүй, цаашдаа нилээд хатуурч мөсөн хальс үүсэх магадлал өндөр байна. Цасан бүрхүүлийн байдлыг харвал цагаан зудын түвшинд хүрээд байна. Цаашдаа малын хорогдол өсөх магадлалтай байна гэсэн мэдээ ирүүлсэн байна.Малчиддаа туслах зорилгоор “САЙН  САНААНЫ АЯН”-г зохион байгуулан энэхүү сайн үйлсийн аянд тус сумын Засаг даргын Тамгын газар, Рашаант тосгон Захирагчийн алба, ЕБ1-р сургууль, ЕБ2-р сургууль, 24-р Цэцэрлэг, Рашаант ЭМТөв, Төмөр замын харъяа “Орхон” цэцэрлэг, Соёлын төв, Төмөр зам өртөө, Төрийн банкны 2 тооцооны төв, Цаг уурын станц, Үрийн нөөц зэрэг байгууллагуудаас элгэвч-125ш, нэмнээ-17ш, бээлий- 74ш, лаа-9ш, шүдэнз-78ш, угаалгын нунтаг-37ш, гар нүүрийн саван-25, барааны саван -41ш, аяга таваг угаагч шингэн-5ш, аяга-4, цагаан будаа-2кг, шампунь-1ш, асаагуур-2ш, зай-2ш, хуурай цай-2ш, гоймон-0,5кг, түргэн исгэгч-6ш, ариун цэврийн цаас-41ш, шүдний оо 2ш, хөвөн 1ш, сальфетик-1ш тус тус ирүүлсэн байна.

          Сайн санааны аянд нэгдсэн байгууллага хамт олон та бүхэнд талархсанаа илэрхийлж байна. Энэхүү аян цаашид үргэлжилж байгаа тул иргэд ААН Байгууллагууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ