Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ ОРХОНТУУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 536

2018 оны 2-р сарын 01-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.Энэхүү уулзалтаарЖижиг дунд тэр тусмаа өрхийн үйлдвэрлэлийг аймгийнЗүгээс онцгойлон анхаарч олон талын арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа аймгийн дарга илэрхийлж орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг хангасан тийм л төсөл хөтөлбөрүүдийг “нүдээ олж” дэмжинэ гэлээ. Мөн 2018 онд Улсын болон аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг бичгээр авч хариу өгч, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед аймгийн нөөцөөс 4000 боодол ногоон өвс, 2 тн эрдэс тэжээлийн тусламжийг үзүүллээ. Мөн Аймгийн УЗХ-ны дарга Б.Түвшинжаргал Орхонтуул суманд ажиллаж тус сумын иргэн Рашаант тосгоны 1-р багийн иргэн Ю.Энхсайхан, баянцогт 2-р багийн иргэн Н.Батсайхан, Хонгор-Овоо 3-р багийн иргэн Н.Баттогтох нарт тусламж үзүүлж, дараагийн шатны тусламж болох малын эрдэс тэжээлийн тусламжийг малчин иргэддээ түгээлээ.

     

  

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ