Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ САЙН ҮЙЛСИЙН АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 422

             Орхонтуул сумын өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед  Сайн санааны аянг зарлаад байгаа  билээ. Энэхүү аяны хүрээнд Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан цас зудтай өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслалцаа үзүүлэх зорилгоор Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Сэтгэлийн өглөг" сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд нэмнээ 223 ширхэг, ажлын бээлий 346 ширхэг, хурга ишигний уут 43 ширхэг, лаа 38 боодол, шүдэнз 39 боодол, элгэвч 209 ширхэг эд зүйлс цугларлаа. Тусламжийн эд зүйлсийг аймгийн Засаг даргын №А/11 захирамжаар байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатарт хүлээлгэн өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ