Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН АЛДАРТ УЯАЧ ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1295

 

      Өнөөдөр сумын иргэний танхимд Сумын алдарт уяачийн шагналыг Орхонтуул сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Засаг дарга П.Батбаатар, Засаг даргын орлогч П.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр нар Шар-Ус 1-р баг Рашаант тосгоны иргэн НАНЗАДЫН МЯГМАРЖАВД сумын алдарт уяач гардууллаа. Тэрбээр Аймаг, сум, бүсийн уралдаанд уясан хүлгээ тогтмол айрагдуулан сумын шагналын журмын болзлыг хангасан тул сумын '' АЛДАРТ УЯАЧ '' цол олгож, энгэрийн тэмдэг, малгайн чимэг, өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Сумын Алдарт уяач -аар тодорсон  Шар-Ус 1-р багийн иргэн Н.Мягмаржавдаа эрүүл энх, аз жаргал сайхан сайхан бүхнийг хүсье.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ