Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

АЛТАН ТӨЛИЙН ЭЗНЭЭР ШАР-УС 1-Р БАГИЙН ИРГЭН ПҮРЭВИЙН САНЖ ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 445

      Рашаант тосгоны Шар-Ус 1-р багийн иргэн малчин Санжийн Пүрэв ХХААЯ, МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн''-ээр тодорлоо. Уг шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарч, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан олгодог юм. Шагналын УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нар гардууллаа.

АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН '' -ээр тодорсон малчин П.САНЖ-даа  Буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж дүүрэн баяртай түвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ