Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2017 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭНЭЭС

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 517

ХҮН АМ

2017 оны жилийн эцсийн байдлаар манай сум нь  нийт 3778 хүн амтай, 1032 өрхтэй, Үүнээс Рашаант тосгоны Шар-Ус 1-р багт 1831 хүн ам, 480 өрхтэй, Баянцогт 2-р баг нь 1342 хүн ам, 380 өрхтэй, Хонгор овоо 3-р баг нь 605 хүн ам, 172 өрхтэй байна.  2017 онд Сумын хэмжээнд:   шилжиж ирсэн- 148, шилжиж явсан – 136, Нийт- 284 иргэн бүртгэгдсэн бол шинээр төрсөн 70, нас баралт 23, гэрлэлт 12 иргэн бүртгэгдсэн байна.

Хөдөө аж ахуй:

Сумын хэмжээнд 184757 толгой мал тоолуулснаас Тэмээ-403, Адуу- 13068 , Үхэр-16977 ,  Хонь-88264, Ямаа-66045 байна.Нийт малын 44,5% буюу 96290 хээлтэгч мал байна. Нийт үхэр сүргийн 67,4%-ийг Сэлэнгэ үүлдрийн цэвэр эрлиз үхэр эзэлдэг.

Малын толгойн тоог 3-н жилээр авч  харьцуулбал:

Малын төрөл

2015 оны

/жилийн эцэс/

2016 оны

/жилийн эцэс/

2017оны

/жилийн эцэс/

2016 онтой харьцуулхад

 

тоо

хувь

тоо

хувь

тоо

хувь

 

Тэмээ

360

0,2

410

0,2

 403

0,2

-7

Адуу

12078

6,4

13726

6,3

13068

7,2

-658

Үхэр

17263

9,2

19557

9,0

16977

8,7

-2580

хонь

91188

48,8

106511

49,3

88264

50,9

-18247

ямаа

65831

35,2

75856

35,1

66045

33,0

-9811

Сумын дүн

186720

100

216060

100

184757

100

-31303

 

Дээрхи хүснэгтээс үзэхэд 2017 онд тэмээ хэвийн адуу 0,9 өссөн үхэр 0,3%-иар буурсан хонь 1,6% өссөн ямаа 2,1% иар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт малын тоо өнгөрсөн оныхоос 22,8%-иар буурсан нь ган зудны улмаас малчид иргэд малаа эрэсдэлээс хамгаалах үүднээс маханд борлуулсанаас болж байна.

2017 онд  6092 толгой мал зүй бусаар хорогдсоноос тэмээ 5 адуу 385, үхэр 924, хонь 2560 ямаа 2218 толгой хорогдсон байна. 350 Зүй бусаар хорогдсон малын  толгой буюу 5,7 % өвчнөөр мөн 276 толгой ба 4,5 % чононд идүүлсэн байна.

Оны эхний төллөх 96290 хээлтэгчийн 78,8% буюу 77499 толгой хээлтэгч мал төллөж гарсан төлийн 98,7% ба 76437  толгой төл бойжиж байна. Үүнээс ботго 64 унага 2580 тугал 5762  хурга 41126  ишиг 26905 байна.  Бүгд 1291  толгой төл хорогдсоноос ботго 3 унага 76 тугал 127 хурга 610 ишиг 475 толгой хорогдоод байна. 

Мал төлөлт төл бойжилтыг, өнгөрсөн оны жилийн эцсийн дүнтэй харьцуулан авч үзвэл.

 

 

 

 

 

 

Он

Мал төлөлт

Төл бойжилт

 

 

100 эхээс

Төллөх хээлтэгч

Төлөлсөн хээлтэгч

хувь

Гарсан төл

Хорогдсон төл

Бойжсон төл

Бойжилтын хувь

ботго

унага

тугал

хурга

ишиг

2016

84967

81762

96,2

81762

285

81477

99,6

74

78

81

97

97

2017

96290

77649

80,6

77728

1291

76437

98,7

78

61

76

83

77

Зөрүү

+11323

-4263

-15,6

-4034

+1006

-5040

-0,9

+4

-17

-5

-14

-20

 

Газар тариалан: Сумын нийт эдэлбэр газар нутгийн 95,1 хувийг ХАА-н эдэлбэр газар эзлэдэг. Үүнээс газар тариалангийн талбай 25476 га, Хадлангийн талбай 16,9 мянган га, Бэлчээрийн талбай 243,8 мянган га газар эзэлдэг байна. 2017 онд тус сум улаан буудай 12915 га-д тариалалт  хийснээс сүүлийн 15 жилд тохиолдоогүй ган  болж 7941 га –ын ургац алдаж ,4974 га –аас  3134,5  тн буюу  1 га –аас 6,3 цн улаан буудай хураан авсан байна.

Энэ жилийн хувьд арвай буудай 80 га-д гурвалжин будаа 100 га-д тосны ургамал 4349 га-д тариалсан боловч 100 % ургац алдсан байна.Төмс 32 га –д  тариалж 313,6  тн буюу 1 га-аас 98 цн , хүсний ногоо 48,2 га-д тариалж 485,6 тн буюу 1 га-аас 100,7цн ургац хураалаа.  Харин Эрдэнэшиш / тэжээлт ургамал /50 га-д тариалж 300 тн буюу  1 га-аас 60 цн арвин ургац авсан байна.Жимс жимсгэний үйлдвэрлэлийг жил бүр нэмэгдүүлэн 2017 онд чацарган, үхрийн нүд, болон бусад төрлийн жимсний суулгацыг үржүүлж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа:

  Орхонтуул сумын төв нь Засаг захиргаа –хөдөө аж ахуй үйлчилгээний  үүрэг давамгайлсан сум юм. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал :

· Орон сууц, олон нийтийн –15,4 га

· Үйлдвэрлэлийн  - 6,8 га

· Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын  - 10,1 га

· Хөдөө аж  ахуйн  -234405 га

· Зуслангийн –22100 га

Өнөөгийн байдлаар 798 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  167,3 га  газар өмчилж, 232 иргэн, аж ахуй нэгж  өвөлжөө , хаваржааны зориулалтаар  189,4 га газар , 1 байгууллага амралт , аялал жуулчлалын  зориулалтаар 1 иргэн 7,3 га газар, 45 иргэн 30 аж ахуй нэгж  газар тариалангийн зориулалтаар 25840,0 га газар эзэмшиж байна.

 

 

 

 

 

 

 

   

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ