Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1185

         Сумын Засаг даргын 2018.03.27-ны өдрийн А\30 тоот захирамжаар үхсэн мал, амьтны сэг зэмийг булж устгах, ариутгалын ажил энэ сарын 02-06-ны өдрүүдэд зохион зохион байгуулагдаж байна. 2017-2018 оны өвөл зуд болсоны улмаас мал сүрэг ихээр хорогдож урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн хүн, малын халдварт өвчин тархаж болзошгүй байгаа тул үхсэн мал амьтны сэгийг цуглуулж, булж устгах, ариутгах ажлыг зохион байгуулах Тамгын газрын даргаар ахлуулсан багийн Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасаг, Байгаль хамгаалагч нар, Мал эмнэлэг үржлийн нэгжүүд зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэ ажилд малчид, мал бүхий иргэд өөрсдийн зүгээс авч болох арга хэмжээг цаг алдалгүй авч дэмжиж, оролцох шаардлагатай байгаа юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ