Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1100

       Сумын Засаг даргын 2018.03.27-ны өдрийн А\31 тоот захирамжаар хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад анхааруулах, санамж сэрэмжлүүлэг хүргүүлэх ажил зохион байгуулагдаж байна. Иргэдийн санамсар болгоомжгүйгээс болон бүрэн бус техник хэрэгслээс шалтгаалан хавар, намрын цагт гал түймэр гарч болзошгүй тул аж ахуй нэгж байгууллагын дарга, эрхлэгч, захирал нарт дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:

1. Бүх айл өрх, албан байгууллага, малчид, тариа бригадын хэсэг бүрийг үнс хийх тагтай сав, нүхтэй болгох ажлыг хэрэгжүүлэх

2. Гагнуурын аппарат байрлуулах талбайн өвсийг тогтмол цэвэрлүүлж байх

3. Зорчигчдоос галт тэрэг, авто машин тээврийн хэрэгслийн цонхоор асаасан шүдэнз, тамхины иш, цог хаяхаас сэргийлж, үйлчлэгч, жолооч нарт санамж үүрэг өгч ажиллах

4. Газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд тариалангийн талбайн хог ургамлыг шатаахгүй байх, галын анхан шатны багаж хэрэглэлтэй байх

5. Байгууллага бүр аврах гарцын схемийг шинэчлэх, галын буланг шинэчлэн тохижуулах, галын хорны ажиллагаатай эсэхийг шалгах, зааврын дагуу сар бүр сэгсэрч байршуулж байх

Сүүлд нэмэгдсэн мэдээ