Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 898

       Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр"-ийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд сумын Эрүүл мэндийн төвөөс 3-16 настай хүүхдүүдийн дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг  энэ оны 1-р сарын 20-оос 2-р сарын 20-ны хооронд 1 сарын хугацаанд явуулсан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн амны хөндийн өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд энэ ажил сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 2,0 сая төгрөг зарцуулсан байна. Үзлэгт нийт 2,3-р багийн нийт 269 хүүхэд хамрагдсанаас 146 хүүхэд шүдний цооролтой гарсаныг эмчлэн эрүүлжүүлэх ажил хийгдсэн байна. 

Эмчилгээнд:

Хар түрхлэг - 65 хүүхдийн 223 шүдэнд

Ломбо - 22 хүүхдийн 38 шүдэнд

Байнгын шүд -7 хүүхдийн 7 шүд авсан

Сүүн шүд - 22 хүүхдийн 35 шүд тус тус авч нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 53 нь амны хөндий бүрэн эрүүлжсэн. Эрүүлжүүлэлтийн хувь 36,3% -аар буурсан, одоо цаашид 93 хүүхэд өвчтэй үлдсэн  байна. Мөн цэцэрлэгийн ахлах бүлэг болон дотуур байрны  хүүхдүүдэд амны хөндийн ариун цэвэр, шүд эрүүл бол бие эрүүл сэдвээр сургалт хийж сургалтанд идэвхтэй оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны хүүхдүүдийг хамруулан амны хөндийн үзлэг, эмчилгээ энэ ондоо багтаан хийгдэх юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ