Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХИЙДИЙН БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 379

            Сумын иргэдийн санал санаачилгаар Мэргэн ламын гэдамлин хийдийг сэргээн шинээр барьж байгуулах асуудлыг 2011 оноос эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй байгаа билээ. Ард иргэдээс санал хүсэлт авахад гардаг нэг асуудал нь хийдийн барилгыг дуусгаж үйл ажиллагааг нь эхлүүлэх байсны дагуу сумын Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан суманд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй "Адекс майн"ХХК орон нутагтай хамтран ажиллах “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ний хүрээнд хийдийн барилгын дотор засварын ажлыг хийж байна.

       Хийд байгуулах талаар иргэдээс гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгохоор сумын ИТХ-аас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хийдийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад шашны эд зүйлсийг сумын ард иргэдийн хандиваар эхлүүлэх тул хандив өргөхийг хүсэлтэй иргэд та бүхэн тус Ажлын хэсэгтэй холбогдоно уу.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ