Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 280

     Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.11 дахь заалт “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлж оюутан залуучуудыг дэмжих бодлогын хүрээнд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа хошуучилж хөтөлбөрийн шалгуурыг хангасан оюутнуудад тэтгэлэг гардууллаа. Үүнд: ЭЕШ-р хамгийн өндөр оноо авсан ЕБ2-р сургуулийн төгсөгч Мөнхжаргалын Номин-Эрдэнэ болон сурлага, урлаг, спортын амжилтаараа хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан Бямбаагийн Буянхишиг Пүрэвдоржийн Энхчимэг, Светланагийн Үүрийнцолмон нарт сургалтын төлбөрийн тэтгэлэг 500,000 төгрөгийг журмын дагуу сумын Шинэ жилийн арга хэмжээн дээр гардуулан өглөө. 
Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе

Сүүлд нэмэгдсэн мэдээ