Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

"СОЁЛЧ ОРЦ-СОЁЛЧ ӨРХ" шалгарууллаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 272

        Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.24 дэх зорилтын хүрээнд иргэдийнхээ хамтын хүчээр эрүүл таатай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний санал санаачилга, идэвхийг өрнүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Соёлч өрх-Соёлч орц” журмыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.  2018.12.30-ны сумын Шинэ жилийн арга хэмжээн дээр "сумын 2018 Соёлч өрх"-үүдийг шалгаруулан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

1. "СОЁЛЧ ОРЦ" НЭГДҮГЭЭР БАЙРАНД Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны 4-р байрны 2 дугаар орц шалгарч \Оршин суугчид: Б.Мөнхбат, Д.Отгонбаяр, Д.Чулуунбор, Б.Мөнхжаргал, Н.Сүхбаатар, Ц.Дуламсүрэн нарын өрхүүд\- Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр
2.СОЁЛЧ ОРЦ" ХОЁРДУГААР БАЙРАНД Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны 7-р байрны 2-р орц шалгарч \Оршин суугчид: Ч.Мөнхтэгш, Ч.Ган-Очир, С.Баянбат, Б.Цэдэвсүрэн, Б.Анхбаяр\ Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр 
3. "СОЁЛЧ МАЛЧИН ӨРХ"-өөр Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны иргэн Даваадоржийн Дэмбэрэлдорж шалгарч Өргөмжлөл, 300,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
4.Мөн журмыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган оролцсон Баянцогт 2-р багийн 4-р байрны 2-р орцны оршин суугчид, 13-р байрны оршин суугчдыг Талархал тус бүр 100,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

                           ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЭХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ