Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

182194 ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЛОО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 308

        Сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 05-ны өдрийн А/131 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг  Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны жилийн эцсийн тооллогыг  2018 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 17-ны хооронд амжилттай явуулж дуусгалаа. Сумын нутаг дэвсгэрт 8 чиглэлд мал тооллогын ажлын хэсэг гарсан ба  6  тээврийн хэрэгсэл бүхий ажлын хэсэг 994,2 мянган төгрөгийн шатахуун зарцуулж тооллогын ажлыг тогтоосон хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тооллогоор Шар-Ус 1-р баг Рашаант тосгон 68087 толгой мал, Баянцогт 2-р баг 63685 толгой мал, Хонгор-Овоо 3-р баг 50423 толгой мал тоолуулж сумын дүнгээр 182194 толгой мал тоологдсон нь малын тоо толгой өмнөх оноос 1,4 хувиар буурсан байна.

         Иргэд та бүхэн статистикийн мэдээ, мэдээллийг www.1212.mn, www.nso.mn  сайтад хандсанаар сонирхолтой тоо, баримт, үнэ ханшийн мэдээллийг авах боломжтой юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ