Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ГАХАЙН АФРИК МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 385

        Гахайн африк мялзан өвчин болон томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан сумын Онцгой комисс 2019.01.15-ны өдөр хуралдаж сумын Засаг даргын 2019.01.16-ны өдрийн А\05 тоот захирамжаар сумын ЗДТГ-н даргаар ахлуулсан ажлын хэсэг томилон ажиллаж байна. Ажлын хэсгээс гахайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж сумын хэмжээнд байгаа гахайны тоо толгой, байршлыг тогтоон судалгаа гаргаад байна. Сумын хэмжээнд 28 өрхөд 358 гахай байгаа бөгөөд эдгээр өрхүүдэд гахайгаа байнга хашаатай байлгах, өөрсдөө мөн үзлэг тандалт хийж байх талаар санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

      Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул Эрүүл мэндийн төвүүдэд ажлаа эрчимжүүлэхийг захирамжаар үүрэг болголоо. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ