Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХАДГАЛАХ ХУГАЦААГ ШАЛГАЖ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 867

      Сумын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлөөс хүнсний дэлгүүр, мухлагуудад Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн А\06 тоот захирамжийн дагуу Хяналт шалгалтын ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Батлагдсан удирдамжийн дагуу хийгдсэн дээрх хяналт шалгалтанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр-7, мухлаг-4 хамрагдлаа. 

       Хяналт шалгалтаар эрүүл ахуй, ариун цэвэр хангалтгүй цэвэрлэгээ тогтмол хийдэггүй, бараа бүтээгдэхүүн тоосонд дарагдсан, хадгалах хугацаа дууссан болон хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Хадгалах хугацаа дууссан Кимчи, цайны печень, набор, масло, нарийн боов, далайн байцаа, ууттай чихэр, хүүхдийн сок, кетчуп, луувангийн салат, напелеон, маамуу сүү, гоё тараг, шаржигнуур тахиа, бэлэн гоймон, хиам зэрэг 15 нэр төрлийн, сав баглаа боодол гэмтсэн 2 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 3 төрлийн нийт 794,629 төгрөгийн бүтээгдэхүүнийг лангуунаас хураан авч устгаж дэлгүүрийн худалдагч нарт зөвлөмж өгч ажилласан байна. Хадгалах хугацааг дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээ тавьж худалдан борлуулж байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчиж Зөрчлийн тухай хуульд зааснаар \хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн....\ хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруусан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх буюу 5 000 000 төгрөгөөр торгохоор заасан байдаг.  Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байдал удаа дараа гарч  байгаа тул хяналт шалгалтыг дахин зохион байгуулж зөрчил давтагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ногдуулах асуудлыг аймгийн МХГ-т хүргүүлэхээр болсон байна. Иргэд дэлгүүрт ороод хадгалах хугацааг шалгалгүй шууд авдаг нь худалдаа эрхлэгчдийг өөгшүүлж байгаа бөгөөд худалдан авалт хийх бүртээ бүтээгдэхүүн бүрийн хадгалах хугацааг сайтар шалгаж хэвших шаардлагатай байгаа юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ