Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН САЙН МАЛЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 980

             Сумын Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 01 тоот хурал 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр боллоо. Хурлаар "СУМЫН САЙН МАЛЧИН", "СУМЫН АЛДАРТ УЯАЧ" шалгаруулах тухай болон сумын Үнэлгээ тогтоох ажлын хэсэг байгуулах тухай, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумын "Сайн малчин"-аар багийн Засаг дарга нараас тодорхойлсон Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны малчин Б.Батсүх, Баянцогт 2-р багийн малчин Л.Ганзориг, Хонгор-Овоо 3-р багийн малчин Ж.Чимэдцэрэн нарын материалтай танилцаж "Сумын сайн малчин шалгаруулах тухай журам"-ын дагуу шалгаруулалтыг хийсэн байна. "Сумын сайн малчин"-аар тодорхойлогдож байгаа малчин дараах нийтлэг шаардлага хангасан байна. Үүнд:

1.Мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг тогтмол төлсөн байх

2. Малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж, хөдөөд ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулсан байх;

3. Мал сүргээ эрчимжүүлэх, эрүүлжүүлэх, халварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;

4. Мал бүр нь хувийн дугаар эсхүл тамгатай, үржилд ашиглаж байгаа малын ангилал, ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх;

5. Малчин өрхийн хүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж шимтгэлийг нь тогтмол төлсөн байх; 

Сумын сайн малчнаар тодорхойлогдох малчин нь дор дурдсан шалгуур үзүүлэлтийг хангасан байхаар журамд заасан байна. Үүнд:

1. Хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж, түүний нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувьд хүрсэн байх;

2. Нийт сүрэгт эзлэх ямааны тоо 13 хувиас ихгүй байх;

3. Хонин толгойд шилжүүлсэнээр нэг малд 50 кг, өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсө байх;

4. Тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй, малын тоо нь бэлчээрийн даац, багтаамжаас хэтрээгүй, өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх булаг шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээрийг талхагдлаас хамгаалах арга хэмжээ авсан байх;

5. Өөрийн өмчлөл, эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй, түүнийгээ засч тохижуулсан байх;

        Эдгээр шалгуур үзүүлэлтийн хүрээнд журмын болзол шаардлагыг хамгийн их хангасан мал сүргээ эрүүлжүүлэн, сүргийн бүтцийн зохистой харьцааг баримтлан үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ, малгүй өрхийг малжуулах болон нийгэм тустай хандив дэмжлэг үзүүлж орон нутгийн байгууллага, иргэдийг дэмжиж хамтран ажилласан Баянцогт 2-р багийн малчин Лхагвасүрэнгийн Ганзориг, Хонгор-Овоо 3-р багийн малчин Жаргалын Чимэдцэрэн нарыг "Сумын сайн малчин"-аар тодруулан энгэрийн тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ