Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН АЛДАРТ УЯАЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 635
        Сумын Засаг даргын Зөвлөлийн 2019.01.29-ны өдрийн 01 тоот хурлаар Сумын алдарт уяач шалгаруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Жил бүрийн  Сар шинийн баярын өмнө Сумын сайн малчин, Алдарт уяачдыг тодруулдаг уламжлалын дагуу энэ удаад мөн сумын Алдарт уяачаар шагнуулахаар багийн Засаг дарга нараас тодорхойлон Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны иргэн Л.Энхбат, Баянцогт 2-р багийн иргэн Б.Тэмүүжин нарын материал ирүүлсэн байна. Журмын болзол шалгуур нь улс, аймаг, сумын болон Засгийн газраас зохион байгуулсан морин спортын уралдаанд тогтмол оролцохын дээр сумын баяр наадмын хурдан морины уралдаанд 6 удаа түрүүлсэн эсхүл 12 удаа айрагдсан бол сумын Алдарт уяач цол олгохоор тусгагдсан байдаг. Энэ болзлыг хангасан буюу 3 түрүү, 9 айраг авсан Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны уяач Лхагвасүрэнгийн Энхбат, 5 түрүү, 7 айраг авсан Баянцогт 2-р багийн уяач Баасансүрэнгийн Тэмүүжин нарт сумын Алдарт уяач цол олгохоор шийдвэрлэгдсэн байна. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ