Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮРИЙН ХАДГАЛАХ ХУГАЦААГ ШАЛГАЖ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 605

       Сумын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус Зөвлөлөөс удахгүй болох Сар шинийн баярыг угтан хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. 1-р сарын 23-наас эхлэн сум тосгоны төвд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж хадгалах хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй 794629 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн лангуунаас хураан авч  устгасан. Өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр Хангал өртөөнд үйл ажиллагаа явуулж байгаа Замчин хүнсний дэлгүүрт Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хүрээнд сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн А\06 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг, батлагдсан удирдамжийн дагуу ажилласан байна. Хяналт шалгалтаар ариун цэвэр эрүүл ахуйн байдал хангалтгүйн дээр хадгалах хугацаа дууссан 97800 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хураан авч шатааж устгасан байна. Иймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах бүртээ хадгалах хугацааг сайтар шалгаж хэвших шаардлагатай байгаа юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ