Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Л.ГАНЗОРИГ, Ж.ЧИМЭДЦЭРЭН НАР СУМЫН САЙН МАЛЧИН БОЛЛОО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 381

    Сумын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар болсон мал аж ахуйн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулж байгаа Баянцогт 2-р багийн малчин Лхагвасүрэнгийн Ганзориг, Жаргалын Чимэдцэрэн нарыг "Сумын сайн малчин"-аар тодруулан шагналыг сумын Засаг дарга П.Батбаатар, Баянцогт 2-р багийн Засаг дарга Л.Нямдорж, Хонгор-Овоо 3-р багийн Засаг Д.Наранбаатар нар гардуулан өгсөн байна. Л.Ганзориг нь 27 дахь жилдээ мал маллаж байгаа бөгөөд малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийн гарцыг сайжруулан нутгийн сайжирсан үхэр, үзэмчин үүлдрийн хонь, Завхан буурал омгийн ямаа өсгөн үржүүлэхийн дээр сүүлийн 2 жилд 1 өрхийг 20-25 бог малаар малжуулж амьдралд ахуйг нь дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэн, өөрийн адуун сүргээс 1 агтыг хил хамгаалах байгууллагад хандивласан, Монголын улаанзагалмайн ивээн тэтгэгч онцгой гишүүн зэрэг хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зэрэг болон бусад нийгэмд тустай үйл хэргээрээ, Ж.Чимэдцэрэн нь малынхаа үүлдэг угсааг сайжруулан ашиг шим бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг жил бүр нэмэгдүүлэхийн дээр 1 өрхийг малжуулан сум, багаас зохион байгуулсан үйл ажиллагаанд болон хил хамгаалах байгууллагад хандив тусламж үзүүлэн нийгэмд тустай үйл ажиллагаанд бусдыгаа манлайлан "Сумын сайн малчин"-ны болзол шалгуурыг хангасан байна. Сумын сайн малчдынхаа гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ