Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Л.ЭНХБАТ, Б.ТЭМҮҮЖИН НАРТ СУМЫН АЛДАРТ УЯАЧИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 491

      Сар шинийн баярын өмнө Сумын алдарт уяачийн болзол хангасан Шар-Ус 1-р баг Рашаант тосгоны иргэн Лхагсүрэнгийн Энхбат, Баянцогт 2-р багийн иргэн Баасансүрэнгийн Тэмүүжин нарт сумын Алдарт уяачийн шагналыг сумын ИТХ-н дарга М.Цогбаяр, сумын Засаг дарга П.Батбаатар, Засаг даргын орлогч П.Отгонбаяр болон багийн Засаг дарга нар гардуулан өгсөн байна. Л.Энх бат нь 1998 оноос эхлэн морь уяж баг, сум, аймгийн наадамд оролцож 3 түрүү, 9 айраг авсан амжилтаар Сумын алдарт уяачийн болзол шалгуурыг хангасан байна. Б.Тэмүүжин нь 2000 оноос хойш тасралтгүй адуу маллаж, морь уяж 5 түрүү, 7 айраг авсан амжилтаар Сумын алдарт уяачийн болзол шалгуурыг хангасан байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ