Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН АВАРГА ФЕРМЕР Л.БАТДОРЖ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 569

        Сар шинийн баярын өмнө гардуулсан бас нэгэн шагнал нь "Сумын аварга фермер"-ийн шагнал байсан бөгөөд 2015 оноос хойш улаан халзан үхрийн фермер байгуулаад байгаа Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны иргэн Лхагвын Батдоржийн гэр бүл уг шагналын эзэн болж 2-р сарын 3-ны өдөр шагналаа гардан авсан байна. Сумын аварга фермерийн шагналыг сумын ИТХ-н дарга М.Цогбаяр, Засаг даргын орлогч П.Отгонбаяр, Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны захирагч Б.Отгонбаяр нар өргөө цагаан гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Л.Батдорж нь 1996 оноос эхлэн мал маллаж байгаа бөгөөд 2015 оноос эхлэн улаан халзан үхрийн фермер байгуулж одоогоор 107 үхэр тэжээж цаашид сүүний чиглэлээр хослуулан ажиллах сонирхолтой, хадлан тэжээлээ бэлтгэдэг бүрэн техниктэй ажээ. Сүүлийн 2 жилд туслах малчин авч цалинжуулан малжуулах зорилгоор тугалтай үнээ өгч амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлсэн байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ