Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ДАШГЭНПЭНЛИН ХИЙД ЖИЛИЙН ЗАСАЛ ХИЙЖ НОМ ХУРНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 385

        Иргэдийн санал санаачилгаар эхлүүлсэн хийдийн барилгын ажлыг гүйцээж үйл ажиллагааг нь эхлүүлж орон нутагтаа Урвуулагч хэмээх шороон гахай жилийн засал номоо хийлгэх боломжтой болсонд иргэд тэр дундаа ахмад настнууд сэтгэл хангалуун байгаа билээ. Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хийдийн барилгын ажлыг дуусгаж үйл ажиллагааг нь эхлүүлэх талаар тусгасны дагуу холбогдох Ажлын хэсгийг иргэд, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж хамтран ажилласнаар хийдийн гол шүтээн бурхан багшийг залах ёслол, хийдийн нээлт 2019.02.02-ны өдөр боллоо. Дашгэнпэнлин хийд шинийн 10 буюу 2-р сарын 15-наас эхлэн өдөр бүр жилийн засал хийж ном хурах юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ