Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 364

     Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2019.02.16-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр төр, төсвийн байгууллагууд 2018 оны ололт амжилтаа тодотгон, алдаа дутагдлаа хэлэлцэж, 2019 оны зорилтоо тодорхойллоо. Зөвлөгөөнд төр, төсвийн байгууллагуудын нийт 120 гаруй төрийн албан хаагчид оролцсон бөгөөд  2018 онд болсон анхдугаар зөвлөгөөнөөс гарсан саналыг тусгасан Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо. Зөвлөгөөн дээр Төсвийн шууд захирагч нар 2018 оны ажлын товч тайлангаа танилцуулсан бөгөөд зөвлөгөөний үеэр төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий албан хаагчдыг сумын Засаг даргын жуух бичгээр шагналаа.  Мөн зөвлөгөөнийг угтан төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээн, цасны баяр арга хэмжээ болон Нэг минут-Нэг ялагч тэмцээний шагналыг гардуулж зөвлөгөөний төгсгөлд Төсвийн шууд захирагч нар, багийн Засаг дарга нартай 2019 оны Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ