Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЭНЭ ОНД ЕБ 2-Р СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ИХ ЗАСВАРТ ОРУУЛНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 678
       Анх баригдсан цагаас хойш их засварт ороогүй Рашаант тосгоны 2-р сургуулийн барилгын дээвэр болон барилгын дотор талыг их засварт оруулахаар сүүлийн хэдэн жил дээд шатны байгууллагууд болон холбогдох бүхий л газарт хандаад байсан билээ. Тус сургуулийн барилгыг их завсарт оруулах асуудлыг сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажилласны дүнд энэ онд их засварт орохоор болж сургуулийн багш, сурагчид төдийгүй, эцэг, эхчүүд баяртай байгаа юм.
      Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1 дэх зорилтыг хэрэгжүүлж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 55,2 сая төгрөгийн, Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрөөр 200,0 сая төгрөгийн нийт 255,2 сая төгрөгийн төсөвтэйгээр Рашаант тосгоны 2-р сургуулийн барилгыг их засварт оруулах ажил хийгдэхээр батлагдлаа. Энэ онд тус сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд их засварт орсон тохилог байранд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ