Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МАЛЧИД ЗӨВЛӨГӨӨНДӨӨ ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 857
        Сумын Малчдын хоёрдугаар зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг сумын Засаг дарга П.Батбаатар нээж үг хэлсэн бөгөөд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга С.Ариунтөгс Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон мал аж ахуйн салбарын хүрээнд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж  малчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Мөн зөвлөгөөнд Төрийн соёрхолт мал зүйч Л.Дамдиндорж малчдад тэр дундаа залуу малчдад хандан үнэтэй зөвлөмж сургаалаа хэлсэн бөгөөд Улсын аварга малчин Х.Батсүх, Сумын аварга малчин Н.Мягмаржав, Аймгийн аварга фермер Б.Чинтөгс нарын малчид мал сүргийг эрчимжүүлэх, бэлчээр ашиглах тал дээр өөрсдийн мал маллах арга ухаан, туршлагаасаа хуваалцлаа. Зөвлөгөөнд оролцсон малчид дан ганц малын эрүүл мэндийн талаар төдийгүй мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон малын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ажилтан Хошууч н.Чимэдцогзолмаа, Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга н.Болдбаатар, Хэсгийн төлөөлөгч Б.Батсаруул, сумын Эрүүл мэндийн төвийн их эмч М.Ариунаа нар мэдээлэл зөвлөмж өгсөн байна. 
         Хоёрдугаар зөвлөгөөнөөр Малчдын зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталж зөвлөлийн бүрэлдэхүүнийг идэвх санаачилгатай ажиллах талаар малчид хэлж байв.
 
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ