Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 550

Улсын бүртгэгч зөвлөж байна

 “ Шинээр дагаж мөрдөж буй хууль” -иудаас                                                                                                                                   

2018 оны 11 сарын 1 нээс эхлэн Улсын  бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , /шинэчилсэн найруулга / тус тус мөрдөгдөж эхэлсэн.  Уг хуулиудад:

1. Шинээр төрсөн хүүхдэд  хаана төрсөн тухайн  эмнэлгээс нь  регистер олгож СТ- 4  гэдэг  маягт дээр бичилт хийдэг болсон.   Үүнийг үндэслэн улсын бүртгэгч тухайн хүүхдийг бүртгэнэ.   

2. Үрчлэлтийн   материал  бүрдүүлэн улсын бүртгэгчид   өгч улсын бүртгэгч  уг материалыг  засаг даргад танилцуулж захирамж гаргуулж бүхэлд нь шийддэг байсан бол одоо сумын нийгмийн ажилтанд материал бүрдүүлэн  өгч нийгмийн  ажилтан дүгнэлт гаргаад засаг даргад танилцуулан захирамж гарсны дараа уг захирамжийг үндэслэн улсын бүртгэгч үрчлэлтийг хийнэ.   

3.Шилжилт хөдөлгөөн өмнө нь  нэг нэгжээс хасалт хийлгээд  нөгөө нэгжид очин нарийн хуудсаар бүртгүүлдэг байсан бол шинэ хуулиар шилжиж явсан бүртгэл гэж  байхгүй зөвхөн шилжиж ирсэн бүртгэл хийж,  нарийн хуудас иргэнд өгөхгүй болсон. Шилжиж явсан бүртгэлийг Багийн засаг дарга бүртгэнэ.  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19,1,3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” ийг харгалзан бүртгэнэ.  Нотлох баримт бичиг гэдэгт:

- эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

- газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

- нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ

- үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл зэрэг орно.

4. Цахим үнэмлэх:  2019 онд 16,25,45 насанд хүрэх , 2003, 1994, 1974 онд төрсөн иргэн, төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор яаралтай бүртгүүлэх  хугацаа хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15,24 дугээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

16 нас хүрээгүй хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түүний эцэг / эх/ , асран хамгаалагч , харгалзан дэмжигчийн байнга оршин суугаа газрын хаягаар бүртгэнэ. Иймд эцэг эхийн хаягт бүртгэж, / шилжилт хөдөлгөөн/ буюу хаягийн бүртгэл давхар хийгдэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ