Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОЙН ХЭЭРИЙН БОЛОН ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 676

ОЙН ХЭЭРИЙН БОЛОН ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН

АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

  Хавар, Намрын улиралд хавсрага салхи ихтэй, их хэмжээний хуурайшилт үүсдэг тул ой хээрийн болон обектын гал түймрийн аюцлаас болгоомжилж ажиллахыг ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад анхааруулж байна.

1.   Гал түймэрийн аюул гарч болзошгүй бүхий үйл ажиллагааг таслан зогсоож түймэр гарсан тохиолдолд өөрсдийн хүчээр яаралтай арг а хэмжээ авч баг сум, орон нутгийн удирдлагад мэдэгдэж ажиллах.

2.   Хаврын улиралд 3-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 10, Намрын улиралд 09-р сарын 20-ны өдрөөс 11-р сарын 10-ныг хүртэл ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагааг явуулахыг бүрэн хориглоно.

3.   Мод түлээ бэлтгэх, ой цэвэрлэх, хадлан бэлтгэх, үр тариа, төмс хүнсний ногоо бэлгэх хураах зэрэг хээр хөдөө яваа тохиолдолд болзошгүй түймрийн аюулаас урьдчилан сэргийлэж, түймэр гаргахгүй байх бүх боломжийг хангасан байх.

4.   Бүх төрлийн тээврийн хэрэгслэлийн яндангийн оч унтраагчгүйгээр хөдөлгөөнд оролцохгүй байх ба машин техник, өөрөө явагч машин механизмд галын хорыг тогтмол байлгах.

5.   Иргэд Аж ахуй нэгж байгууллаг бүр гал унтраах багажтай байх.

6.   Асаасан шүдэнз, татсан тамхи бүрэн унтрааж хая.

7.   Ил зайдгай гал түлэх, сүрэл шатаах, тамхины гал үнс, нурмыг унтраалгүй аснах зэргээс үүдэн гал түймэр гаргах боломжийг хаа.

Өвөлжөө хашаандаа түймрээс хамгаалах зурвас зогоон татах, бэлгэсэн өвс, сүрэлийг галын аюулаас хамгаалж тусгай газар фондолж хадгалахыг анхааруулж байна

  • Санамсаргүй, болгоомжгүй нэг л үйлдэл ой хээрийн түймрийн аюулд хүргэдгийг иргэн та бүү мартаарай
  • Та бид цаг ямагт санамжийг санаж хэрэгжүүлж явбал гал түймрийн аюулаас сэргийлж чадна
  • Энэхүү санамжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусдад таниулж ажиллахыг анхааруулж байна

Жич: Шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны дугаар:

  • Байгал орчны хяналтын улсын байцаагч  Ш.Анхбаяр  утас:91116358
  • Байгаль хамгаалагчид Т.Мөнхтуяа  утас:91630003, А.Батсайхан утас:96660112
  • Багын засаг дарга нар Б.Отгонбаяр утас:90352020, Л.Нямдорж  утас:96660112,  Д.Наранбаатар утас: 91118514
  • Хэсгийн төлөөлөгч  Б.Батсаруул  утас:99961828

ОРХОНТУУЛ СУМ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

    

Сүүлд нэмэгдсэн мэдээ