Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР НИЙЛЭГ УУТЫГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХГҮЙ!!!

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 353

 

       Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 1-нээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон. Гялгар уут нь 100-500 жил хөрсөнд задардагүй, хөрс үржүүлж,  байгаль орчин бохирдуулахаас гадна, хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах  зэрэг эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлж байна. 2016 онд улсын хэмжээнд нийт 3000 орчим тонн, 480.000 ширхэг нийлэг уут, нийлэг уутны бэлдэц импортоор орж ирсэн байна. Харин өнгөрсөн онд импортоор 4000 тонн уут, 500000 ширхэг уутны бэлдэц болж нэмэгджээ. Манай улсад гялгар уутны 4-5 үйлдвэр байдаг байна. Иргэд гялгар уутны хэрэглээг багасгах биш, бүрэн мөсөн халж, хэрэглээнд даавуун уут, тор ашиглахыг холбогдох байгууллагуудаас уриалав

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ