Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

"ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ"

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 364

"ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ" сарын аяны хүрээнд : Сумын хэмжээнд бүх нийтийг хамрсан их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор Хоггүй сум болох уриалгын дагуу Хаварын улиралд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2019 оны № А/28 тоот бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай сарын аяны захирамж гарган төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагагын ажилтан албан хаагчдыг дайчлан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар үүрэг даалгавар өгч хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Сумын төвийн болон Шар-Ус 1-р баг Рашаант тосгоны нэгдсэн хогийн цэгийн гадуур асгарсан хог хаягдлыг түрж тэгшлэх бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг эхлүүлэн зохион байгуулан ажиллаа.


Нийтийг хамарсан хамарсан бүх нийтийн хог Цэвэрлэгээний ажилд оролцоогүй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллахаар боллоо. Мөн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө дур мэдэн өөрийн тээврийн хэрэгслээр хог хаягдлаа тээвэрлэн хаяхгүй байх, цэвэрлэсэн хогийн цэг, нийтийн эзэмшлийн талбайд хог хаяхгүй байхыг анхааруулж байна. 
“Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аянд иргэдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, БАЙГАЛЬ ОРЧНЫ АЛБА

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ