Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 336

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019.4.5-ны өдрийн 195 тоотын дагуу “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” аяныг сумын хэмжээнд  2019 оны 4 сар 11- ний өдрийн 12:30 – 13:00 цагийн хооронд сумын төвийн төв зам дагуу зохион явууллаа. Энэхүү аяныг зохион явуулахад сумын ЭМТ-ийн хамт олон, 12 жилийн сургуулийн багш сурагчид хамтран олон нийтэд чиглэсэн арга хэмжээг оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу”, “Жолооч та хурдаа тохируул”, “Анхаар хүүхэд”, “Хүүхдийг зориулалтын суудлаар тээвэрлье” зэрэг уриа лоозон, анхааруулах тэмдэг зэргийг барин төв зам дагуу зогсож  тээврийн хэрэгсэл жолоодон явж буй жолооч, иргэдэд анхааруулга өгч ажиллалаа.

 

Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа ханган  харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарахгүй байх, зам хөндлөн гарахдаа 2 талруугаа тээврийн хэрэгсэл ирж буй сайн харж байж гарах зэрэг зөвлөмжүүдийг өглөө

Сүүлд нэмэгдсэн мэдээ