Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“ХӨХ САВ, КАНИСТЕРГҮЙ СУМ” ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1681

“Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээний 6.9 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнсний зориулалтын бус савны хор нөлөөг сурталчилж зориулалтын сав, баглаа боодлын хэрэглээг бий болгох үүднээс “Хөх сав, канистергүй сум” хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол улсад ард иргэд маань ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, айраг, жүүс зэрэг хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө хэмжээтэй хүнсний бус зориулалттай хуванцар савнуудыг өргөн хэрэглэж, ард иргэд маань хордож, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байна.

Эдгээр хуванцар нь хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай (BPA, Формальдегид, диоксин ) зэрэг химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугааар нөлөөлдгийг судлаач эрдэмтэд тогтоосон байдаг.

Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их 

Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их,
Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ.

Яг одоо биш боловч ирээдүйд та болон таны хайртай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдэх “Хөх сав, канистерын хэрэглээг зогсоож, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ