Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 319

Орхонтуул суманд 2019 оны 04-р сарын 27-28-ны өдрүүдэд Тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэг зохион байгуулагдах тул тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ААНБ-ууд хуваарийн дагуу үзлэгт хамрагдан уу.мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд улсын хилээр гараад буцаж ирээгүй, сүүлийн 4-5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй зэрэг тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн ажил зохион байгуулагдахыг анхаарна уу. Жич: тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулахад бүрдүүлэх материалууд:

1. Татварын тодорхойлолт /тээврийн хэрэгслийн хасагдах судалгаанд орсон татвар төлөхгүйгээр хасна. Судалгаанд орсон эсэхээ www.transdep.mn сайтаа Автотээврийн үндсэний төв хаягруу орж хасагдах тээврийн хэрэгслийн судалгаа хэсэгрүү орж өмчлөгчийн регистрийн дугаараар шүүж үзнэ/

2. Тээврийн хэрэгсэл өмчлөх хүсэлт 

3. Өмчлөгчийн иргэний үнэмлэх / хуулбар/

4. Улсын дугаар /төмөр дугаар хураалгах/ 

5.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ/эх хувь/

Тээврийн хэрэгсэл төлөхдөө:

 1. Банкинд тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл регистрийн дугаараар 

 2. Татварын албанаас авсан нэхэмжлэхийн дугаараар 

 3. E-tax.mta.mn сайтаас нэвтэрч интернэт нэхэмжлэхийн дугаараар төрөх боломжтой 

 Татварын алба 

Утас: 99856123, 91079099

Сүүлд нэмэгдсэн мэдээ