Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Гангранд" ХХК-ны захирал Мөнхбаяр нь өөрийн компанидаа сахиулаар 10 жил ажиллаж байсан Лхүндэвийг малжуулах зорилгоор хурга, ишиг, xонь, ямаа нийтдээ 100 толгой, 8 үхэр, 1 унлагын мориор малжуулсан байна. Aжилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, малжуулах сумын бодлогыг дэмжиж нэгэн өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болгосон "Гангранд" ХХК-ны захирал Мөнхбаярт сумын удирдлагууд болон нийт Орхонтуулчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
ТАРЬСАН ТАРИА ТАНЬ
ТАЛ ДҮҮРЭН УРГАХ БОЛТУГАЙ
2019.05.28
Tweet